БНСУ-ын дуучин Hwasa-гийн “Good goodbye” сүүлийн өдрүүдийн хамгийн их ярилцагдаж буй хит дуунуудын нэг болж байна.
БНСУ-ын дуучин Hwasa-гийн дуулсан “Good goodbye” дуу богино хугацаанд олны сонсох дуртай бүтээл болж, клип нь YouTube суваг дээр 50 сая үзэлтийг давжээ.
Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 19-нд болсон “Цэнхэр луун 46” кино наадмын шагнал гардуулах ёслолын үеэр Hwasa тайзан дээр “Good goodbye” дуугаа амьд дуулж, жүжигчин Пак Чон Минтэй хамтарсан тусгай үзүүлбэр үзүүлсэн нь олны анхаарлыг ихээр татсан. Тэрхүү үзүүлбэр нь дууны нэр хүндийг нэмэгдүүлж, илүү олон хүнийг сонсох шалтгаан болж, алдаршихад хүчтэй түлхэц өгсөн гэж үзэж байна.
PSY продюсерлосон дуу анх төлөвлөснөөсөө эрт цацагдаж, 54 сая үзэлтэд хүрчээ
“Good goodbye” дууг Hwasa өөрөө дуулж, харин продюсероор нь “Ганнам стайл” дуугаар дэлхийд танигдсан дуучин PSY ажилласан нь дууны талаарх хүлээлтийг улам өндөр болгосон.
Энэхүү дууг анхны төлөвлөгөөгөөр ирэх оны гуравдугаар сард олон нийтэд хүргэхээр байсан ч шийдвэрээ өөрчилж, өнгөрсөн арваннэгдүгээр сарын 15-нд албан ёсоор цацжээ. Түүнээс хойш дууны клип тогтмол өсөлттэй үзэлттэй явж, энэ долоо хоногийн байдлаар YouTube дээр 54 сая гаруй үзэлттэй болоод байна.
Ийнхүү Hwasa-гийн “Good goodbye” нь зөвхөн дотоодын хөгжмийн чартуудаар зогсохгүй, олон улсын түвшинд ч K-pop сонсогчдын playlist-ээс салдаггүй, 2025 оны онцлох баллад, поп хосолсон хит дууны нэг болж байна.