Монголын уран сайхны “Dzud” кино “New York Movie Awards 2026” олон улсын кино наадмаас шилдэг киногоор шалгарч, Гранпри шагналын эзэн боллоо.
Найруулагч Б.Чингүүний найруулсан уг уран сайхны кино нь хүн, амьтан, байгаль орчны харилцан хамаарал болон өвлийн хатуу ширүүн нөхцөл байдал дахь амьдралын тэмцлийг харуулсан бүтээл юм.
Олон улсын кино наадмуудын амжилт:
“Dzud” кино нь олон улсын кино фестивалиудад дараах амжилтуудыг үзүүлээд байна:
- 2026 оны 7 дугаар сар: Турк улсын “Anatolia International Film Festival”-ийн сүүлийн шатанд шалгарсан.
- 2026 оны 7 дугаар сар: Унгар улсын “Director’s Cut International Film Festival”-ийн сүүлийн шатанд шалгарсан.
- 2026 оны 8 дугаар сар: “New York Movie Awards 2026” наадмын Шилдэг кино (Гранпри) шагнал хүртсэн.