Нүүр хуудас УрлагLayla “Салхи”-аараа монгол уртын дууг техно хэмнэлтэй учрууллаа

Layla “Салхи”-аараа монгол уртын дууг техно хэмнэлтэй учрууллаа

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Монгол эмэгтэй DJ Layla дуучин болж, анхны цомгийнхоо замыг нээлээ

Монголын эмэгтэй DJ артистуудын жагсаалтад хэдийнэ өөрийн нэрээ тод бичүүлсэн Layla одоо зөвхөн сет тоглодог биш, өөрийн дуу, цомгоороо сонсогчдын өмнө гарч ирж байна. Тэр анхны EP цомгийнхаа нээлтийг “Салхи” нэртэй дуугаар эхлүүлээд байна.

Түүнтэй уран бүтээлийнх нь шинэ үе, “Салхи” дуу болон цаашдын зорилгынх нь талаар ярилцлаа.

DJ-ээс дуучин руу: шинэ “challenge”-ийн эхлэл

– Сонсогчид таныг ихэвчлэн DJ сетээр чинь таньдаг. Харин дуугаа өөрөө дуулж эхэлсэн түүхээсээ хуваалцана уу?

– Би 2013 оноос эхлэн дуу хөгжим сонирхон DJ хийж эхэлсэн. Бүжиглэх сонирхол, ур чадвар минь намайг хөгжмийн урлагт хөл тавихад нөлөөлсөн гэхэд болно. Энэ жилээс эхлэн өөртөө шинэ challenge хийж, дуугаа өөрөө дуулж эхэлж байгаа юм.

“Салхи” – уртын дуу, монгол хэв маягтай мелодик техно

– Анхны дуу тань болсон “Салхи” уран бүтээлийнхээ тухай дэлгэрүүлбэл?

– “Салхи” бол миний анхны цомгийн эхний дуу болон гарч байгаа, мелодик техно урсгалын дуу. Монгол хэв маяг, уртын дуугаа орчин үеийн хэмнэлтэй хольж уг бүтээлдээ шингээсэн. Дууны хөгжмийн найруулгыг шинэ залуу продюсер Becku болон миний бие өөрөө хийж, ая, дууны найруулга дээр дуучин Б.Замбалгарав ажиллаж, дууны шүлгийг Kenn бичиж, дууны бичлэгийг “Clef recordings” студийн инженер Одмандах хийж гүйцэтгэсэн. Видео клипийг “March nine” студи хийж бүтээсэн.

Анхны EP: таван дуу багтсан house, techno цомог

– Та анхны цомог гэдгийг дурдлаа. Бүтэн цомгоо хэзээ сонсогчдод хүргэхээр төлөвлөж байна вэ?

– House, techno урсгалын таван дуунаас бүрдсэн анхны EP цомгоо гаргахаар ажиллаж байна. Одоогийн байдлаар аудио бичлэгийн ажлууд дуусаж, миксинг мастерын ажлууд хийгдэж байна. 2026 оны эхний сардаа гаргахаар ажиллаж байна.

Дэлхийд хүрэх монгол хэмнэл

– Уран бүтээлийнхээ урт хугацааны зорилгыг юу гэж тодорхойлж байна вэ?

– Цаашдын зорилго гэвэл уран бүтээлүүдээ аль болох чанартай сайн гаргаж, үндэсний хэв маяг, монгол ёс заншил, соёлоо өөрийн уран бүтээлдээ түлхүү шингээж гадны улс оронд таниулан сурталчлахыг хичээж зорьдог.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх