Бямба, 10 сар 17, 2026
Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесLeonardo DiCaprio найз бүсгүй Vittoria Ceretti-тэй Хавайн эрэг дээр амарч яваад папараццид өртжээ

Leonardo DiCaprio найз бүсгүй Vittoria Ceretti-тэй Хавайн эрэг дээр амарч яваад папараццид өртжээ

0 сэтгэгдэлүүд

51 настай Leonardo DiCaprio болон түүний найз бүсгүй, 28 настай Италийн топ модель Vittoria Ceretti нар Хавайн арлуудын нэгэн далайн эрэг дээр амарч байхдаа папараццийн дуранд өртжээ.

Хос далайн эрэг дээр бүтэн өдрийг өнгөрүүлж, далайд сэлэн, наранд биеэ шарж амарсан байна. Тэд Хавайд зөвхөн амралтаар бус, DiCaprio-гийн дотнын найз, жүжигчин Tobey Maguire-ийн хуучин эхнэр Jennifer Meyer-ийн хуримд оролцохоор ирсэн аж.

Vittoria Ceretti DiCaprio-гийн “25 насны босго”-ыг эвдсэн найз бүсгүй болжээ

Leonardo DiCaprio олон жилийн турш Холливудын хамгийн алдартай ганц бие эрчүүдийн нэг хэмээн хэвлэлүүдэд дүрслэгдэж ирсэн.

Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд түүний болзож байсан эмэгтэйчүүдийн дунд ихэвчлэн залуу топ модель, жүжигчид байсан бөгөөд 25-аас дээш нас хүрмэгц харилцаа нь дуусдаг гэх тоглоом шоглоом хэвлэл, сошиал орчинд түгээмэл болсон юм.

Түүний өмнөх найз бүсгүйчүүдийн дунд Gisele Bündchen, Bar Refaeli, Blake Lively, Toni Garrn болон Camila Morrone нар багтдаг.

Харин Vittoria Ceretti сүүлийн жилүүдэд энэ “бэлгэдлийн босго”-ыг давсан DiCaprio-гийн анхны удаан хугацааны найз бүсгүй болжээ.

Тэдний романтик харилцаа 2023 оны зун эхэлсэн гэх бөгөөд хос Cannes Film Festival-ийн үеэр танилцсан гэж мэдээлэгддэг. Одоогоор тэд гурван жил гаруй хугацаанд хамт байгаа аж.

Сүй тавих тухай цуурхал тасрахгүй байна

Сүүлийн үед шар хэвлэлүүд Leonardo DiCaprio болон Vittoria Ceretti нарыг сүй тавьж магадгүй, цаашлаад хуримын төлөвлөгөө гаргасан гэх мэдээллийг тогтмол нийтэлсээр байна.

Зарим хэвлэл Ceretti DiCaprio-г гэрлэхэд хүргэх зорилготой гэх хүртэл мэдээлсэн ч жүжигчний ойрын хүрээний эх сурвалжууд ийм яриаг таамаг төдий гэж үгүйсгэж байжээ.

Гэсэн хэдий ч хосын харилцаа улам нээлттэй болж байгаа нь анхаарал татаж байна. 2026 оны гуравдугаар сард DiCaprio болон Ceretti анх удаа албан ёсоор хосын хувиар олны өмнө гарч, Oscar-ын шагнал гардуулах ёслолд хамт оролцсон юм.

Харин энэ удаа Хавайн далайн эрэг дээр хамтдаа тайван амарч буй зургууд нь тэдний харилцаа тогтвортой үргэлжилж байгааг дахин олны анхаарлын төвд оруулжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх