Есөн жилийн дараах аз жаргалтай жирэмслэлт
Өмнөд Солонгосын жүжигчин Ли Дон-жин болон сэлэмчин олимпийн аварга Ким Жи-ён нар ихэр хүүхдийн эцэг, эх болох гэж буйгаа олон нийтэд зарлалаа.
Нэгдүгээр сарын 27-нд Ли Дон-жин өөрийн сошиал сүлжээндээ “Эцэст нь манай гэр бүлд үзэсгэлэнт сахиусан тэнгэрүүд ирэхээр боллоо” хэмээн бичиж, гэрлэснээсээ хойш есөн жилийн дараах жирэмслэлтийнхээ мэдээг нийтэд хүргэсэн байна.
Тэрээр мөн “Өдөр бүр догдлол, талархлаар дүүрэн байна. Одоогоор хараахан эрт үе шатандаа байгаа тул бид маш болгоомжтой байгаа ч энэ аз жаргалтай мэдээг нууж явахыг хүссэнгүй. Тиймээс албан ёсоор хуваалцахаар шийдлээ” хэмээн сэтгэгдлээ илэрхийжээ.
“Лаки”, “Вики” – Ихрийн хайртай хоч
Ли Дон-жин ихэр хүүхдүүддээ урьдчилан өгсөн хочийг ч мөн нийтэд танилцуулсан. Тэрбээр “Манай ихэрүүдийн хоч нь Лаки, Вики” хэмээгээд “Хөвгүүд минь ээ, ээжийнхээ хэвлийд эрүүл өсөж бойжиж байгаарай. Удахгүй уулзана” гэж бичжээ.
Түүний нийтэлсэн зурагт хос хоёр ихрийнхээ хэт авиан /дурангийн/ зургийг гараараа барьж, инээмсэглэн камер руу харж буй нь харагдана. Гурван жилийн үерхлийн эцэст 2017 онд гэр бүл болж, түүнээс хойш есөн жил болоход ийнхүү ихэр хүүхэдтэй болж буй нь тэдний хувьд онцгой бэлэг болж байгааг шүтэн бишрэгчид нь онцолж байна.
Олимпийн аварга эх, жүжигчин аавтай ихрүүд
Ли Дон-жин, Ким Жи-ён нар 2017 онд ойролцоогоор гурван жилийн харилцааны дараа хуримаа хийсэн.
Ким Жи-ён нь фехтингийн сабр төрлөөр Өмнөд Солонгосын эмэгтэй багийн анхны олимпийн алтан медальтан бөгөөд 2012 оны Лондонгийн Олимп, 2014 оны Азийн наадамд багийн төрлөөр алтан медаль хүртэж, улсынхаа түүхэнд зурагдсан тамирчин юм.
Ийнхүү урлаг, спортын хоёр өөр салбарын амжилттай уран бүтээлчид гэр бүлийнхээ шинэ гишүүдийг угтан авахад бэлдэж байгаа нь Солонгосын төдийгүй олон улсын хэвлэл, шүтэн бишрэгчдийн анхаарлыг татсаар байна.
