Troy Entertainment-ийн шинэ дөрвөн гишүүнтэй хамтлагт хоёр монгол гишүүн багтжээ
БНСУ-ын к-поп салбарт Монголын залуус уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн жишээ цөөнгүй. Энэ удаа Б.Энэрэл (Enny), н.Эгшиглэн (Melody) нар БНСУ-ын к-поп салбарт дэбютээ хийхээр болсон тухай мэдээлэл гарлаа. Тэд Troy Entertainment-ийн гаргаж буй “Навиллэра” нэртэй шинэ хамтлагт албан ёсоор дэбют хийх нь тодорхой болсон байна.
Enny гол хоолой, реппер; Melody гол хоолойн үүрэгтэй
Мэдээллээр “Навиллэра” хамтлаг дөрвөн гишүүнтэй байх бөгөөд үлдсэн хоёр нь Солонгос охид байна. Харин монгол гишүүдийн хувьд Б.Энэрэл нь гол хоолой, репперийн үүрэгтэйгээр, н.Эгшиглэн нь гол хоолойн үүрэгтэйгээр дэбютээ хийхээр төлөвлөгджээ.