Нүүр хуудас Зурхай ба зөвлөгөөОрдуудын энэ долоо хоногийн зурхай: 2025.12.29–12.31 өдрийн чиг хандлага

Ордуудын энэ долоо хоногийн зурхай: 2025.12.29–12.31 өдрийн чиг хандлага

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Ордуудын энэ долоо хоногийн зурхайг хүргэж байна.

ХОНЬ

2025.12.29

Өнөөдөр бусдаас ихийг шаардах хандлага давамгайлна. Тусламж хүссэн хүнийг үл тоох бус, дэмжихэд бэлэн байх ч өөр дээрээ хамаг ачааг үүрэх хэрэггүй. Ажлын орчинд таагүй нөхцөл үүсч, хамт олны уур амьсгалд сэв суух магадлалтай. Нууцтай холбоотой асуудалд хүч хүрэхгүй байж мэдэх тул хэт улайрах шаардлагагүй.

2025.12.30

Тааламжгүй нөхцөлд орох эрсдэлтэй. Гаднын сөрөг нөлөө мэдрэгдэж болзошгүй тул өмнөх хийсэн ажлуудаа нягталж, алдаа дутагдал байгаа эсэхийг шалга. Гол анхаарлаа хамгийн чухал асуудал руу төвлөрүүл. Ажлын эрч буурч мэдэх бөгөөд энэ өдрийг гэртээ тайван өнгөрөөх нь зохимжтой.

2025.12.31

Маргаантай, зөрчилтэй уур амьсгал үүсэж болох ч эерэг тал нь бас гарч ирнэ. Өмнө нь амжуулж чадалгүй орхисон ажлаа дуусгаж, бодол санаагаа цэгцлэхэд сайн боломж. Эрүүл мэндээ хамгаалж, өчүүхэн зовуурийг ч үл тоомсорлохгүй байх хэрэгтэй. Сэтгэл сэргээх зүйл төлөвлөж, хуучин оноо амжилттай үдэн, шинэ оноо итгэлтэй угт.

ҮХЭР

2025.12.29

Гэрээ хэлэлцээр хийх, бичиг баримт бүрдүүлэх зэрэгт нягт нямбай хандах шаардлагатай. Ойр дотнын хүмүүстэй харилцахдаа болгоомжгүй нэг үйлдэл маргаан үүсгэж мэднэ. Идэвх хэтрэх нь сөргөлдөөн дагуулж, сэтгэл хөөрөл ажлыг тань сарниулах эрсдэлтэй. Төлөвлөөгүй худалдан авалтаас зайлсхий.

2025.12.30

Бусадтай чанга дуугаар харьцахаа хязгаарла. Их мөнгө, ашиг сонирхол дагасан ажилд ялагдах магадлал байж болохыг сана. Саадтай, сэтгэл гутраах үйл явдал тохиож мэдэх ч дотоод итгэлээ унтраах хэрэггүй.

2025.12.31

Шинэ оны төлөвлөгөөгөө боловсруулбал амьдралд эерэг өөрчлөлт авчирна. Ажил, амьдралдаа шинэ уур амьсгал оруулах хэрэгцээ их байна. Ихэнх хүмүүс баярын уур амьсгалд автаж, шинэ танилууд сонирхлыг татах төлөвтэй. Энэ үеэр өнгөрснийг сэдрээхгүй, бүхнийг эергээр хүлээн ав.

ИХЭР

2025.12.29

Харилцааны хувийн санаачилга тань ажил хэрэгт тус болж, олон зүйл амжилттай шийдэгдэнэ. Ажлын орчинд томоохон өөрчлөлт гарах магадлалтай тул ажлаа солих тухай бодол төрж эхэлж мэднэ. Хэт ачаалал авах нь эрч хүчийг үр ашиггүй зарцуулж, стресс нэмэгдүүлнэ. Хэт идэвхтэй байх нь сэтгэл хөдлөл, нойронд сөргөөр нөлөөлнө.

2025.12.30

Өдөржин нойрмог, бие сул мэт санагдана. Найз нөхөдтэй уулзах, олон нийтийн арга хэмжээнд оролцох зэрэгт завгүй байх төлөвтэй. Томоохон уулзалт, арга хэмжээнд сайн дураар оролцвол сонирхолтой хүмүүстэй танилцаж, цаашид дотно нөхөрлөл үүсэх боломжтой.

2025.12.31

Хүсэл мөрөөдлөө дагах өдөр. Дуулах, бүжиглэх зэрэг өөрийгөө илэрхийлэх зүйлд бүү баригд. Хувийн бизнес эхлэхээр төлөвлөсөн бол урьдчилан тооцоолоогүй зардлаас бүрэн зайлсхийх хэцүү ч зоригтой, урагштай бай. Од эрхэс хий дэмий айдсаасаа салж, өөртөө болон гэр бүлдээ зориулсан баярын амралт зохион байгуулахыг сануулна.

МЭЛХИЙ

2025.12.29

Шинэ ажил эхлүүлэх, бүтээлч эрч хүч гаргахад тохиромжтой өдөр. Аялал, ажлын ачаалал авах зэрэгт ч таатай. Гэхдээ таны хийж буй ажилд шүүмжлэл их ирж магадгүй. Шүүмжлэл нөхцөл байдлыг хурцатгаж болох ч туршлага, туйлбартай зан чанар тань байдлыг тогтворжуулна.

2025.12.30

Төлөвлөсөн ажлаа хойшлуулахгүй бол санхүүгийн байдал тань нөлөө бүхий хүмүүсээс хамаарах эрсдэл багасна. Мэргэжлийн ажилдаа дур сонирхолтой байж чадвал төлөвлөснийхөө ихэнхийг өөрөө бүтээж гаргана. Амралт дутсанаас эрүүл мэндийн асуудал илэрч болзошгүй.

2025.12.31

Гэр бүлийн баяр зохион байгуулахад тохиромжтой. Дотоод ертөнцөө цэгцлэх, дутагдлаа даван туулахад таатай өдөр. Зугаа цэнгэлтэй холбоотой илүүц асуудлаас хол байвал ажил үйлс урагшилна. Магтаал сонсож, урамшуулал авах магадлалтай. Баярын амралтаар ч ажлын тактикаа бодож, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх арга замаа ол.

АРСЛАН

2025.12.29

Өмнөх алдаа, хүлээсэн хариуцлагаасаа бултах хэрэггүй. Алдаагаа хүлээн зөвшөөрвөл бусад хүмүүс асуудлыг шийдэхэд тань тусална. Ашиг сонирхлын зөрчил үүсэж, маргаан гарч мэднэ. Харин өөрийгөө барьж, асуудлыг ажил хэрэгч хэлбэрт оруулж чадвал харилцан ашигтай зөвшилцөлд хүрнэ.

2025.12.30

Нөхөрсөг, нийтэч байдал хамтын ажлыг амжилттай явуулахад тусална. Шинэ төсөл, төлөвлөгөө боловсруулж, хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх эхний алхмаа хий. Гэхдээ хэт яарч сандрах хэрэггүй. Өмнөх гомдлоо орхиж, холбоо тасарсан хүмүүстэйгээ эргэн холбогдох боломж гарна.

2025.12.31

Эртнээс бэлтгэлтэй байвал шинэ ондоо амар тайван, илүү амжилттай орно. Ажлын төлөвлөгөө, баярын бэлтгэл хоёр зохицож, гэр бүл найз нөхөдтэйгөө сэтгэл амар баярын ширээ тойрон суух нөхцөл бүрдэнэ. Хайрт хүмүүстэйгээ хамт байх нь баяр баясгаланг нэмэгдүүлнэ.

ОХИН

2025.12.29

Шинэ хүмүүстэй болгоомжтой, бодлоготой ярилц. Өөрчлөлт хийж байх нь дотоод ертөнцөө чөлөөлөхөд тустай. Зан ааш, дадал зуршлаа ажиглаж, буруу зуршлаас татгалз. Хуримтлуулсан мэдлэг туршлагаа бусдад түгээхэд сайн. Ажлын үр дүнгээ үнэлүүлж, шагнуулах үе ойртоно.

2025.12.30

Багын андуудтайгаа уулзаж, хуучин холбоогоо сэргээх боломж гарна. Тэд таны ирээдүйд чухал нөлөө үзүүлж мэдэх ч харилцаа бүрийг ашиг хонжоогоор хэмжих хэрэггүй. Материаллаг байдал хүндрэх магадлалтай. Төлөвлөөгүй зардлууд гэр бүлийн төсвөө дахин хянах шаардлага үүсгэнэ.

2025.12.31

Хамаатан садан, найз нөхдөөрөө зочлох асуудал төвөгтэй санагдсан ч түр зуур тэвчих хэрэг гарна. Баярын өдөр тул аливаад эергээр хандахыг хичээ. Хэрэв хэн нэгэнд тус хүргэх өртэй бол сайн үйлээр хариу барь. Эрч хүч өндөр байх тул удаан үргэлжлэх ажлыг ядрахгүйгээр нэлээд хийж чадна.

ЖИНЛҮҮР

2025.12.29

Өөртөө болон бусдад хэт өндөр шаардлага тавьж байгаа эсэхээ анзаарах өдөр. Ийм байр суурь удаан үргэлжилбэл өөрийгөө ганцаардуулж мэднэ. Цаашлаад ажил бүтээхийн тулд бусдад тал засах шаардлага гарч болзошгүй. Сэтгэл зүйн зөвлөгөө авах тухайд бүү цэрвэ.

2025.12.30

Төлөвлөгөө өөрчлөгдөж, амрахын оронд ажил нэмэгдэх төлөвтэй. Гэхдээ гэр бүлтэйгээ хамт байж, шинэ жилийн бэлтгэлдээ төвлөрөх нь гомдол, урам хугарлаас хол байлгана. Хувь тавилангийн өгсөн боломжийг сэтгэл дүүрэн хүлээн авч, ажлын асуудлаа гэр бүл рүүгээ зөөхөөс зайлсхий.

2025.12.31

Гэртээ байгаа мэдрэмж илүү баттай, хамгаалагдсан мэт санагдана. Гэрийн уур амьсгалыг эвдэхгүй байх нь чухал. Хайрт хүмүүстээ халамжтай хандаж, баярын ширээ засах, гэр орон чимэглэх ажилд сайн оролцоно. Ирж буй 2026 оны уур амьсгалыг бүрэн мэдрэх өдөр.

ХИЛЭНЦ

2025.12.29

Өнөөдрийн нөхцөл байдал нөлөөллийн хүрээгээ тэлж, үйл ажиллагаагаа илүү өргөн явуулах боломж олгоно. Танилын хүрээ нэмэгдэж, ёс суртахуун, оюун санааны хэмжүүрт өөрчлөлт орж мэднэ. Гэхдээ хамгийн найдвартай, шалгагдсан хүмүүстээ итгэх нь зөв.

2025.12.30

Сэтгэл хөдлөлөө барьж, жижиг зүйлээс болж уурлах хэрэггүй. Асуудалд бүтээлчээр хандах нь зохимжтой. Сэтгэл хөдлөл хүчтэй байх өдөр тул залуучууд өөрийн буруугаа хүлээхгүй зөрүүдэлбэл олон хүнтэй муудалцаж мэднэ. Харин олонх нь эргэн тойрондоо тав тухтай нөхцөл бүрдүүлэх чадвартай байна.

2025.12.31

Зөвхөн өөрийн хүчинд найдахгүй байхыг сана. Найз нөхөд, түншүүдийн дэмжлэг шаардлагатай болно. Гэр бүлийнхнээ элдэв асуудлаас хамгаалахыг хичээ. Залуучууд хайртай хүнтэйгээ болзохоор бол таатай. Гэр орноо тохижуулах, баярын ширээ засах нь хүмүүст сайн сэтгэгдэл үлдээнэ.

НУМ

2025.12.29

Ажил мэргэжлийн тал дээр хурдан шийдвэрлэхэд бэрх хэд хэдэн сонголт тулгарч магадгүй. Оны төгсгөлд таныг дэмжих ёстой хүмүүсийн эргэлзээг хэт анхаарах хэрэггүй. Боломж сайтай саналууд гарвал зөвшөөрөх нь дээр. Эрсдэл үүсэх ч ихэнх тохиолдолд нааштайгаар шийдэгдэх төлөвтэй. Өөрийн давуу тал, итгэлтэй байдлаа илүү мэдэрнэ.

2025.12.30

Зөв хоолны дэглэм баримталбал бие махбод эрүүл чийрэг, галбир сайхан байна. Үүний тулд өөрт юу хэрэгтэйгээ таньж мэдэх хугацаа шаардлагатай. Найз нөхөд, ах дүүстэй харилцах харилцаа онцгой өрнөнө. Одоо эхэлсэн зүйл ирээдүйд өгөөж ихтэй байх магадлалтай.

2025.12.31

Шинэ ажил хэргийн талаар нөлөө бүхий танил, ойрын хүмүүстэйгээ сайтар ярилцах нь зохимжтой. Өнөөдөр хэн нэгэн гэнэтийн ч ирээдүйтэй санал тавьж мэднэ. Од эрхэс нийгэмд эзлэх байр сууриа өөрчлөх боломжийг нээж өгнө. Баяр ёслолд уригдах магадлалтай бөгөөд бэлэг сонголттой холбоотой асуудал гарч болно.

МАТАР

2025.12.29

Дотнын хүмүүстэй харилцахад үл ойлголцол гарах эрсдэлтэй. Харилцаа холбоо, гэрээ хэлэлцээр, утасны дуудлага зэрэг олон зүйл ядаргаанд оруулж мэдэх тул биеэ бод. Амлалт өгөхдөө нягталж, эрч хүчээ дэмий зүйлд бүү үр.

2025.12.30

Бэлтгэсэн онцгой бэлэг тань хүүхдүүд рүү чиглэх төлөвтэй. Эмх цэгцгүй байдлаа засаж чадвал шинэ хандлага, шинэ санаа гарч ирнэ. Сэтгэлээр унагадаг, хэрэггүй зүйлсээс салах шийдвэрт өөрийгөө зоригжуул. Анхааралтай, ажил хэрэгч бай. Буруу гэж бодож явсан зүйл тань боломж болж хувирах магадлалтай.

2025.12.31

Өдөржин таатай нөхцөл давамгайлна. Үйл ажиллагаагаа амжилттай болгохын тулд хүчээр тулгах шаардлагагүй. Зарим хүлээлт, саатлыг зүгээр л тэвчих хэрэг гарна. Баярын бэлтгэлээ дуусгасан бол гэрээсээ гарч, гадуур салхилах нь зохимжтой.

ХУМХ

2025.12.29

Чухал бичиг баримт дээр гарын үсэг зурах, төвөгтэй арга хэмжээ зохион байгуулахад таагүй өдөр. Зарим зүйл таагүй тийш эргэх магадлалтай. Санхүүгийн байдал тогтворгүй байж мэдэх тул зарлага орлогоос давах эрсдэлтэй. Хэрэггүй зүйлд мөнгө үрэхээ багасгах нь зөв.

2025.12.30

Баяр дөхсөн үед хувийн харилцаагаа эвтэй авч үлдэх нь хамгийн чухал. Уран бүтээл туурвих, боловсролоо дээшлүүлэхэд цаг гаргавал өдөр амжилттай өнгөрнө. Ажил хэрэгт өөрчлөлт гарч, шинэ төсөл боловсруулахад идэвхтэй оролцох боломж нээгдэнэ. Өмнө нь тулгарч байсан бэрхшээлийн учир шалтгаан ил болж мэднэ.

2025.12.31

Од эрхэс ажил хэрэгт мэдэгдэхүйц нөлөө үзүүлэхгүй. Олон хүн янз бүрийн асуудалтай тулгарч, алдаа гаргах магадлалтай. Аз жаргал заримдаа өчүүхэн зүйлд байдаг. Ашигтай эд зүйл авах боломж гарч, гэрт хэрэгцээтэй эд хогшил худалдан авахад таатай нөхцөл бүрдэнэ. Бодол санаагаа эерэг байлгаж, биеэ тоосон хандлагаас зайлсхий.

ЗАГАС

2025.12.29

Аялалд тохиромжтой өдөр. Олон хүнтэй харилцаж, бусдын үзэл бодлыг сонсох нь тустай. Муу зуршлаа орхиж, сэтгэлийн хаттай байх хэрэгтэй. Эрч хүч сайн тул таагүй нөхцөлүүдийг даван туулах чадвар хүрэлцэнэ. Хэлэх үгэндээ онцгой анхаар.

2025.12.30

Сэтгэл зүйгээ тайван байлгавал төлөвлөсөн бүх зүйл илүү бүтэмжтэй болно. Хайртай хосууд бие биеэ сайн ойлгох өдөр. Гэхдээ хэт өөрийнхөөрөө зүтгэж, хайртай хүндээ хайхрамжгүй хандах эрсдэл бий. Баярын өдрүүдэд шинэ эрч хүч, урам зориг, итгэлтэй байдлыг нэгнээсээ авна.

2025.12.31

Өвөрмөц үйл ажиллагаа төлөвлөвөл шинэ жилийн үдэш илүү аз жаргалтай, ухаалаг өнгөрнө. Хайрын харилцаа ерөнхийдөө тогтуун байх ч хоосон хардалтаас зайлсхий. Хайрт хүнээ өөрчлөх гэж зүтгэхгүй, байгаагаар нь хүлээн зөвшөөрвөл өөрийгөө хамгийн аз жаргалтай гэдгээ ойлгоно. Амжилтад хүрэх хүсэл их байвч дэмий зүйлд эрч хүч бүү үр.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх