Ордуудын энэ долоо хоногийн ерөнхий зурхайг товч, гол агуулгаар нь хүргэж байна.
Хонь
Өөрийн үзэл бодлыг шулуухан илэрхийлэх хүсэл нэмэгдэнэ. Маргаан, хурц үгнээс болгоомжил. Ажил дээр идэвх, санаачилга тань үнэлэгдэж, дарга удирдлага сайшаана, байр суурь өсөх магадлалтай. Санхүү, даатгал, өмч хөрөнгөтэй холбоотой асуудлаа эмхэлж, ашиг, шагнал хүртэх боломж гарна. Хуучин найз нөхөдтэй уулзах, томилолтоор явах төлөвтэй. Түрэмгий зангаа дарж, урт хугацааны амлалт, гэрээнд болгоомжтой ханд.
Үхэр
Удирдлагатайгаа ойлголцохгүйгээс ажлаа солих тухай бодол төрж магадгүй ч эхлүүлсэн төсөл амжилттай үргэлжилнэ. Түншлэл, хамтын ажилд азтай үе, гэрээ хэлцэлд зоригтой орж болно. Оюуны ачаалал өндөр тул амралт, ачааллаа зөв хуваарилах хэрэгтэй. Гэр бүл, хүүхдийн хүмүүжилд идэвхтэй оролцох, харилцаагаа сайжруулах алхам хийхэд тохиромжтой. Сүм хийд, бясалгал, дотнын хүмүүстэй чин сэтгэлээр ярилцах нь сэтгэлийг тогтворжуулна.
Ихэр
Нээлттэй, илэн далангүй байх нь нэр хүнд, боломж авчирна. Нийттэй ажилладаг бол олны дунд танигдах, байр сууриа бэхжүүлэх үе. Санхүүгийн эрсдэл, алдагдал гарч болзошгүй тул мөнгөнд болгоомжтой бай. Ойрын хүмүүсээсээ нуух, дотоодоо хаах нь асуудлыг хүндрүүлэх тул үнэнч ярилц. Шинэ танилуудтай харилцаа ойлгомжгүй байдал үүсгэж, гэр бүлийн эв нэгдэлд нөлөөлөх магадлалтай. Сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргахгүй, стрессээ иог, бясалгал, уншлагаар тайлахыг хичээ.
Мэлхий
Өмнөх алдаагаа засах боломж гарна. Хэт сүржин маргаан, ашиггүй хэрүүлээс хол бай. Тогтворгүй, итгэл төрөхгүй хүмүүст найдах хэрэггүй. Ажил дээр туйлдаж болох ч удирдлага, эсрэг хүйсийн хүн эсвэл найз нөхөд дэмжлэг үзүүлнэ. Эрүүл мэнд, биеийн тамир, аялал, орлогоо нэмэх алхамд анхаарах цаг. Гэр бүлийн тав тухыг хангах, хайртай хүнтэйгээ илүү цаг өнгөрөөх нь сэтгэлд тайтгарал өгнө. Хувийн амьдралынхаа асуудлыг бусдад гомдоллохоос илүү бодит арга хэмжээ ав.
Арслан
Төлөвлөсөн ажлаа хойшлуулалгүй дуусгах нь гол. Бодлогогүй алхам, бусдын нөлөөнд хэт автах нь алдаа авчирна. Хайртай хүнийтэйгээ үл ойлголцохоос сэргийлж тэвчээртэй бай. Танихгүй, дотно биш хүмүүст итгэхдээ няхуур ханд. Долоо хоногийн сүүлээр мэргэжлийн ажил, нарийн мэргэжилтнүүдийн хувьд амжилттай, зөвлөгөө өгөх, сайн санааны үйлст оролцох боломж гарна. Эрүүл мэнд, хоол хүнсэндээ анхаарч, гэр бүлийн уур амьсгалыг тайван байлгахыг хичээ.
Охин
Зардлаа урьдчилан төлөвлөж, санхүүгийн эрсдэл, луйвараас зайлсхий. Төсөл, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд тохиромжтой ч ер бусын, бүтээлч шийдэл шаардлагатай. Залхууралгүй тууштай зүтгэвэл цол, албан тушаал ахих боломж бий. Сэтгэл санаа, бие махбодын ачаалал өндөр тул амарч, ганцаар тайвширч өөрийгөө сонс. Өнгөрсөн алдаагаа ухамсарлаж чадвал үр дагавраас нь салж чадна. Шинэ танил, харилцаа тогтоох, гадаад төрх, хувийн байдалдаа өөрчлөлт хийхэд таатай үе.
Жинлүүр
Зарим найз нөхөд танд садаа болох тул хуучин, танд ашиггүй харилцааг таслахаас бүү ай. Сэтгэл санаа тогтворгүй болж, гэнэтийн шийдвэр гаргах магадлал нэмэгдэнэ. Хамтын ажиллагааны талаар бодохоос илүү одоохондоо бие даан, өөрийгөө хянах нь зөв. Зүрх судасны эрүүл мэнд, ажлын ачаалалдаа анхаар. Долоо хоногийн сүүлээр өөрийгөө хэт үнэлэх, бусдын үгийг үл тоомсорлох байдал гарч болзошгүй тул даруухан, дуулгавартай бай. Санхүү тогтвортой ч онц өсөлтгүй, аз туршсан хөрөнгө оруулалтаас зайлсхий.
Хилэнц
Шинэ зүйл сурах, мэдлэгээ тэлэх нь оюун санаанд эерэг нөлөө үзүүлнэ. Олон нийт, урлаг, уран бүтээлтэй ажиллах, үл хөдлөх хөрөнгийн асуудалд анхаарах сайн үе. Ирээдүйн том зорилго, төлөвлөгөөгөө нарийвчлан тунгааж, шийдвэртэй алхам хийх сууриа бэлтгэ. Анхаарал сарних, эрч хүч дутмаг байж болох тул ойр дотнын хүний дэмжлэг, зөвлөгөөг ухаалгаар ашигла. Долоо хоногийн сүүлээр гутранги байдал, өөртөө эргэлзэх хандлага нэмэгдэнэ, таагүй уур амьсгалтай орчин, хүмүүсээс зай барь. Тайван унтаж амрах, дуртай зүйлээ хийж сэтгэлээ сэргээ.
Нум
Ажлаа дуустал хийж чаддаг, хариуцлагатай хүмүүст аз, боломж ирнэ. Чухал гэрээ, өөрчлөлт хийхэд тохиромжтой. Сэтгэл хөөрөл их, шинэ хамтран ажиллагч, сонирхолтой хүмүүстэй таарах магадлалтай. Хуучин танил амьдралд чинь эргэж орж ирж, хувь тавиланд өөрчлөлт авчирч мэднэ. Шинэ зүйл сурах, технологи, мэдлэгтэй хүнтэй хамт байхад сайхан. Долоо хоногийн сүүлээр өөрийгөө хэт магтах, дэмий ярианаас зайлсхий. Гэр бүлийн халуун уур амьсгал хайр, хариуцлагын үнэ цэнийг ойлгуулна. Эрүүл агаарт гарах, дархлаагаа дэмжихийг хичээ.
Матар
Асуудлыг хойш тавилгүй шууд шийдэх, шаргуу ажиллах шаардлагатай. Удаан сунжирсан асуудал шийдэгдэх ч аз турших алхам тохиромжгүй. Ажлын байрандаа сэтгэл дундуур болж өөрчлөлт бодож магадгүй, мөн мөнгөний талаар санаа зовно. Нийгмийн, улс төрийн тогтворгүй байдал таны сэтгэл санаанд нөлөөлөх бололтой. Харилцаанд хайхрамжгүй, хайнга хандах нь зөрчил үүсгэж болзошгүй тул ойр дотнын хүмүүстээ илүү анхаарал тавь. Долоо хоногийн сүүлээр алсын мэдээ, аялал, байр сууриа өсгөх боломж гарч мэднэ. Эрүүл мэнддээ анхаарч, шинжилгээ хийлгэхийг мартуузай.
Хумх
Од эрхэс ерөнхийдөө эерэг нөлөөтэй ч бусдад хэт итгэх, нууц задруулах эрсдэлтэй. Бодолтой, суурьтай байж, шударга хөдөлмөрөөр аажмаар урагшил. Эрч хүч, сэтгэл санаагаа зөв хуваарилж чадвал урт хугацаанд тогтвортой амжилт гаргана. Санхүүгийн тооцоог нарийн нягтал, жижиг зүйлийг ч алгасалгүй шалга. Гэр бүлийн зарлага нэмэгдэж болзошгүй тул худалдан авалтаа сайтар төлөвлө. Хэт нээлттэй, сониуч зан ойр дотнын хүмүүсийг эвгүй байдалд оруулж болзошгүй, тиймээс үгийг бодож хэл. Мөнгө хуримтлуулах шинэ арга, шийдэл хайж, амьдралд өөрчлөлт хийх хувилбаруудаа бодож эхэл.
Загас
Жижиг алдаа ч том асуудал үүсгэж мэдэх тул чухал уулзалт, шийдвэрээ хойшлуулах боломж байвал ашигла. Бусадтай ширүүн харилцах, хүнд ажилд өөрийгөө хэт ядраахаас зайлсхий. Тааламжгүй, сэтгэл зовоосон харилцааг таслах цаг ирж магадгүй. Ойр дотнын хүмүүсийн чин сэтгэлийг илүү ойлгож харах боломж гарна. Хайртай хүн, гэр бүлд халуун дулаан үг хайрлаж, ажлын байраа цэгцлэх, орчноо сайжруулах нь үр дүнтэй. Авьяас, ур чадвараа дайчилбал мөнгөний тал дээр бололцоо муугүй. Долоо хоногийн сүүлээр шинэ үүрэг, албан тушаал, орлого нэмэгдэх боломж гарч болох ч сэтгэл санаагаа тайван байлгаж, шүүмжлэлийг ухаалгаар хүлээж ав.