Тансаг ёслолын дараах дүр зураг маргаан үүсгэв
2026 оны Оскарын шагнал гардуулах ёслол тансаг тайз, алдартнуудаар дүүрэн болж өнгөрсөн ч арга хэмжээний дараах зураг олон нийтийн сүлжээнд маргаан дагууллаа. Dolby Theatre-ийн суудлын завсар, коридорууд хуванцар сав, ундааны аяга, хоолны хаягдлаар дүүрсэн байдалтай байсан нь анхаарал татжээ.
Зургууд цацагдсаны дараа олон хэрэглэгчид ийм нэр хүндтэй арга хэмжээний дараах байдалд шүүмжлэлтэй хандсан байна.
“Оскар шиг нэр хүндтэй үдэш ийм байдалтай төгсөх ёсгүй байсан”
гэж зарим нь бичжээ.
Мөн алдартнууд болон зохион байгуулагчдад чиглэсэн шүүмжлэл нэмэгдсэн байна.
Гэсэн ч зарим хүмүүс уг зургийг хамгаалж, энэ нь улаан хивсний хэсэг биш бөгөөд томоохон арга хэмжээний дараа хог хуримтлагдах нь хэвийн үзэгдэл гэж тайлбарласан байна.
Шүүмжлэл, хошигнол зэрэгцэв
Зургийг хуваалцсан кино шүүмжлэгч Matt Neglia үүнийг хошигнон:
“Бүх коридороор цэвэрлэгээ хийх хэрэгтэй”
гэж бичсэн нь анхаарал татжээ.
Ийнхүү тансаг ёслолын дараах бодит дүр зураг нь сошиал орчинд шүүмжлэл, маргааныг үргэлжлүүлсээр байна.
