Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесОззи Осборн нас барснаас хойш Келлигийн биед юу тохиолдсон бэ

Оззи Осборн нас барснаас хойш Келлигийн биед юу тохиолдсон бэ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Аавыгаа алдаад хоол идэж чадахгүй болж, жин нь эрс буурчээ

Рок дуучин Оззи Осборн өнгөрсөн долоодугаар сард өөд болсноос хойш түүний охин, дуучин 42 настай Келли Осборн хоолны дуршилгүй болж, богино хугацаанд нэлээд жин хаясан талаар мэдээлжээ.

Цахим орчны шүүмжлэл ширүүсэхэд Шэрон Осборн тайлбар өгчээ

Келлигийн биеийн өөрчлөлтийг олон хүн цахим орчинд ярьж, зарим нь шүүмжилсний дараа ээж Шэрон Осборн охиноо өмөөрсөн байна. “America’s Got Talent”-ийн шүүгч Шэрон Пиерс Морганын “Uncensored” нэвтрүүлэгт оролцох үеэрээ, Оззи Осборн нас барсны дараа Келлигийн төрх байдал өөрчлөгдсөнийг хүмүүс шүүмжилж буйд хариу өгчээ.

“Сөрөг” сэтгэгдлүүдэд өгсөн хариу

73 настай Шэрон “”Өвдчихсөн юм уу”, “Ozempic тариагаа болиоч”,”Чи нэг л сонин харагдаад байна даа” гэж бичиж байгаа хатуу сэтгэлтэй хүмүүст хандаж хэлэхэд “Охин минь хайртай аавыгаа алдаад удаагүй байгаа. Хоол идэж чадахгүй байгаа юм. Бид чадах бүхнээ хийж байна. Одоо надад амьдрах ганц зүйл бол миний гэр бүл” гэжээ.

Шүүмжлэгчдийг өрөвддөгөө хэлэв

Тэрээр мөн доромжлон бичдэг хүмүүсийн талаар өөр байр сууриа илэрхийлж, “Тэдний амьдралд ямар нэгэн асуудал байгаа. Тэд ихэнхдээ аз жаргалгүй хүмүүс байдаг” хэмээв.

Келли аавтайгаа маш дотно байсан гэдэг

Келлиг Оззигийн амин хайртай охин байсан гэж ойр тойрныхон нь ярьдаг аж. Тэрээр реалити шоуны үеэр ч аавдаа үргэлж эрхэлж, энгэрээс нь салдаггүй нэгэн байсан талаар дурджээ.

Оззи Осборн нас барснаас хойш Келлигийн биед юу тохиолдсон бэ

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх