Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесСелена Гомес нөхөр Бенни Бланкотойгоо Лос-Анджелест олны өмнө гарлаа

Селена Гомес нөхөр Бенни Бланкотойгоо Лос-Анджелест олны өмнө гарлаа

нийтлэгч Enkhzul Batsukh
2 сэтгэгдэлүүд

33 настай Селена Гомес нөхөр Бенни Бланко-гийн хамт Лос-Анджелест болсон “Marty Supreme” киноны нээлтэд оролцжээ.

Селена Гомес 2023 оны арванхоёрдугаар сард хөгжмийн продюсер Бенни Бланкотой үерхэж буйгаа албан ёсоор баталсан юм. Тухайн үед тэрээр хосууд аль хэдийн зургаан сарын турш нууцаар уулзаж байсан гэдгээ илчилж байв.

Харин үүнээс хойш хагас жилийн дараа дуучин бүсгүй ядам хуруун дээрээ emoji тавьсан зургаа нийтэлж, сүй тавьсан байж магадгүй гэх цуурхлыг өдөөсөн байна. Селена өмнө нь Бланког амьдралд нь тохиолдсон “хамгийн сайхан зүйл” хэмээн тодорхойлж, түүнийг өөрийн сэтгэцийн эрүүл мэндэд эергээр нөлөөлсөн гэж ярьж байжээ.

Хосууд 2025 оны есдүгээр сарын 27-нд Санта-Барбарад болсон хаалттай ёслолоор албан ёсоор гэрлэсэн байна. Хуримд ойролцоогоор 170 зочин оролцсон бөгөөд тэдний дунд Тейлор Свифт болон Селенагийн “Only Murders in the Building” цувралын хамтран тоглогчид байжээ.

Селена Гомесийн биеийн галбир, жингийн өөрчлөлт цахим орчинд байнга хэлэлцүүлэг дагуулдаг. Мөн түүний гадаад төрхийн өөрчлөлтөөс болж зарим хэрэглэгчид улаан хивсэн дээр Селенагийн оронд түүний “ихэр” гарч ирдэг гэх хуйвалдааны онол хүртэл дэвшүүлсэн байдаг.

Үүнээс гадна Бенни Бланкотой хийсэн гэрлэлт нь ч фенүүдийн дунд маргаан дагуулдаг. Зарим шүтэн бишрэгч түүнийг Селенад “зохихгүй” гэж үздэг бөгөөд ялангуяа Бланкогийн бохир өсгийтэй холбоотой дуулианы дараа энэ шүүмжлэл улам нэмэгдсэн байна. Гэсэн ч Селена тухайн үед нөхрөө олон нийтийн өмнө өвөрмөц байдлаар дэмжиж, түүний хөлийг үнссэн юм.

Бенни Бланкотой харилцаа эхлэхээс өмнө Селена Гомес хэд хэдэн алдартай хөгжимчинтэй нэр холбогдож байв. Тэрээр 2008 оноос Ник Жонас-тай үерхэж байсан бол 2010-2018 оны хооронд Жастин Бибер-тэй тогтворгүй, олон удаа салж нийлсэн харилцаатай байсан.

Мөн дуучин бүсгүй The Weeknd-тэй богино хугацаанд болзож байсан бөгөөд зарим цуурхлаар Орландо Блум-той ч нэр холбогдож байжээ.

Селена Гомес нөхөр Бенни Бланкотойгоо Лос-Анджелест олны өмнө гарлаа

Танд ч бас таалагдаж магадгүй

2 сэтгэгдэлүүд

Очирхуяг 5 сар 18, 2026 - 14:58

Selena сүүлийн үед илүү тайван болсон юм шиг

Хариулах
Бат-Очир 5 сар 18, 2026 - 15:00

Фэнүүд нь энэ хоёрыг их дэмждэг байх аа

Хариулах

Сэтгэгдэл үлдээх