Бямба, 10 сар 17, 2026
Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесСелма Блэйр онгоцонд дуулиан тарьж, Нью-Йоркт газардмагцаа саатуулагджээ

Селма Блэйр онгоцонд дуулиан тарьж, Нью-Йоркт газардмагцаа саатуулагджээ

0 сэтгэгдэлүүд

“Cruel Intentions”, “Hellboy” зэрэг бүтээлээрээ танигдсан жүжигчин Селма Блэйр Лос-Анжелесаас Нью-Йорк руу нисэж явсан Delta Air Lines компанийн онгоцонд бусдад бие махбодын халдлага үйлдсэн гэх хэрэгт холбогдон саатуулагджээ.

Нью-Йорк, Нью-Жерси мужийн боомтын газрын цагдаагийн байгууллагын мэдээлснээр хэрэг аравдугаар сарын 11-ний орой нислэгийн үеэр гарсан байна.

Уг явдлын үеэр онгоцны үйлчлэгчид гэмтсэн бөгөөд тэдний нэгийг эмнэлэгт хүргэх шаардлагатай болжээ.

JFK нисэх буудалд газардсаны дараа саатуулсан

Онгоц Нью-Йорк хотын Жон Ф.Кеннедигийн олон улсын нисэх буудалд газардсаны дараа цагдаа нар 54 настай Селма Блэйрийг саатуулсан байна.

Үүний дараа түүнийг эмнэлгийн үзлэгт хамруулах зорилгоор эмнэлэгт хүргэжээ.

Харин жүжигчний төлөөлөгчийн тайлбарласнаар Блэйр нислэгийн үеэр эмнэлгийн яаралтай тусламж шаардсан нөхцөл байдалд орсон бөгөөд уг байдал нь тухайн хэрэг гарахад нөлөөлсөн байж болзошгүй аж.

Төлөөлөгчийн зүгээс жүжигчин газардсан даруйдаа эмнэлгийн тусламж авч, одоогоор биеийн байдал нь тогтвортой байгаа гэж мэдэгдсэн байна.

2018 онд multiple sclerosis оношлогдсоноо зарлаж байв

Селма Блэйр өмнө нь өөрийн эрүүл мэндийн талаар олон нийтэд нээлттэй ярьж байсан.

Тэрээр 2018 онд multiple sclerosis буюу олон голомтот хатуурал өвчтэй гэж оношлогдсоноо зарласан юм.

Энэ өвчин нь төв мэдрэлийн тогтолцоонд нөлөөлдөг бөгөөд Блэйр оношоо олон нийтэд мэдээлснээсээ хойш өвчний талаар мэдлэг түгээх, өөрийн эмчилгээ болон өдөр тутмын амьдралын туршлагаа хуваалцсаар ирсэн.

Одоогоор нислэгийн үеэр яг юу болсон, түүнд ямар хариуцлага тооцох эсэх талаар нэмэлт мэдээлэл гараагүй байна.

Селма Блэйр онгоцонд дуулиан тарьж, Нью-Йоркт газардмагцаа саатуулагджээ

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх