Будапештад болсон плей-оффын шөнө
“Counter-Strike 2” тоглоомын энэ оны хоёр дахь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох StarLadder Budapest Major-2025-ийн плей-оффын шөвгийн наймын тоглолтууд өнгөрсөн шөнө Унгарын Будапешт хотод явагдлаа.
Vitality-тай Bo3: 0:2 ялагдал
Манай улсын “The MongolZ” баг Францын “Team Vitality” багтай Bo3 журмаар тоглож, 0:2 харьцаатай тэмцээнээ өндөрлүүлэв. The MongolZ өөрсдийн сонгосон Mirage мап дээр 5:13-аар, харин эсрэг багийн сонгосон Dust 2 мап дээр 4:13-аар ялагдал хүлээсэн юм.
5–8 дугаар байр ба 45 мянган ам.долларын шагнал
Энэ дүнгээр “The MongolZ” баг StarLadder Budapest Major-2025 тэмцээнийг 5–8 дугаар байрт дуусгаж, 45 мянган ам.долларын шагнал хүртлээ. Тэмцээн нийт 1.2 сая ам.долларын шагналын сантай бөгөөд 32 баг оролцсон нь өрсөлдөөнийг улам ширүүн болгосон.
Түүхэн амжилт үргэлжилсээр
Хэдийгээр плей-оффын эхний тоглолт дээрээ мултарсан ч “The MongolZ” онцгой амжилтаа баталгаажуулсан хэвээр байна. Тэд CS2-ийн түүхэнд гурван мажор дараалан плей-офф шатанд шалгарсан Азийн анхны баг болж буйгаараа энэ удаагийн тэмцээнд онцгой тэмдэглэл үлдээлээ.
Ивээн тэтгэгчийн дэмжлэг
Олон улсын том тавцанд тогтмол өрсөлдөхөд багийн арыг хариуцсан тогтвортой дэмжлэг чухал байдаг бөгөөд “The MongolZ” багийн ивээн тэтгэгчээр 1xBet ажилладаг билээ.