Жүжигчин Moon Ga Young арваннэгдүгээр сарын 19-нд цахим хуудсандаа дулаан хувцасласан хэд хэдэн зургаа нийтэлжээ. Тэрээр тайлбарын оронд найтааж буйг илэрхийлсэн тэмдэг ашигласан байна.
Өмнөд Солонгосын их, дээд сургуульд элсэх CSAT шалгалтын өдөр хүйтэрч, агаарын температур тэгээс доош буусантай зэрэгцэн жүжигчин сөдөн хүрэм өмсжээ. Толгойдоо том юүдэнгээ углаж, биеэ хураан зогссон төрх нь шүтэн бишрэгчдэд нь өхөөрдөм санагдсан байна.
Өөр нэг зурагт тэрээр дөрвөлжин нүхээр тоглоомтойгоор шагайж, хөгжилтэй зангаа харуулжээ.
Зургуудыг үзсэн хүмүүс “Манай эгч сөдөн хүрэмтэй ч үзэсгэлэнтэй юм”, “Яагаад ийм өхөөрдөм байдаг байна аа?”, “Өвлийн хувцас түүнд үнэхээр зохих юм” хэмээн сэтгэгдэл үлдээсэн байна.
Moon Ga Young “Find Me in Your Memory”, “True Beauty”, “The Interest of Love”, “Law and the City” цуврал болон “Once We Were Us” киногоор үзэгчдийн танил болсон юм. Тэрээр дараагийн уран бүтээлээрээ tvN-ийн “Whale Star: The Gyeongseong Mermaid” шинэ цувралыг сонгожээ.
