Пүрэв, 10 сар 8, 2026
Нүүр хуудас Кино«Avengers: Endgame» дахин бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой кино боллоо

«Avengers: Endgame» дахин бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой кино боллоо

1 comment

«Avengers: Endgame» дэлхийн кино прокатын түүхэн дэх хамгийн өндөр орлоготой бүтээлүүдийн жагсаалтыг дахин тэргүүлж, «Avatar»-ыг ардаа орхилоо.

Variety-ийн мэдээлснээр, дахин кино театруудаар гаргасны дараа «Avengers: Endgame»-ийн нийт орлого $2.925 тэрбумд хүрчээ. Харин 2009 онд нээлтээ хийсэн «Avatar» таван удаагийн дахин гаргалтын орлогыг нийлүүлээд $2.923 тэрбумын орлого олсон байна.

«Avatar» энэ амжилтаа ойролцоогоор 10 жил хадгалсан. 2019 онд «Avengers: Endgame» анхны прокатынхаа үеэр түүний амжилтыг эвдсэн бол 2021 онд «Avatar»-ыг «Avatar: The Way of Water» киноны нээлтийн өмнө дахин кино театруудаар гаргаснаар тэргүүн байраа буцаан авч байжээ.

«Avengers: Endgame»-ийг энэ удаа 12-р сард нээлтээ хийх «Avengers: Doctor Doom» киноны өмнө Disney болон Marvel дахин прокатад гаргасан байна. Энэ удаагийн дахин гаргалтаар кино дэлхий даяар $126 сая гаруй орлого олжээ.

Өмнө нь Кристофер Ноланы «Odyssey» кино прокатад гарснаасаа хойш нэг сар хүрэхгүй хугацаанд дэлхий даяар $1.1 тэрбум гаруй орлого олж, найруулагчийн карьерын хамгийн өндөр орлоготой бүтээл болсон тухай мэдээлж байсан.

Түүнчлэн Ноланы бүх киноны нийт орлого $7 тэрбумд хүрснээр тэрээр өөрийн үеийн хамгийн өндөр орлоготой найруулагч болжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

1 comment

Гэрэлт-Од 10 сар 8, 2026 - 02:58

Марвелын хамгийн гоё кино нь байсан, аргагүй ээ

Хариулах

Сэтгэгдэл үлдээх