Монголын контент бүтээгчид болон Youtuber залуусын авьяас чадвар, бие бялдар, мөн аз зэргийг сорьдог нэгэн өвөрмөц шоу бол “Youtube Champ” юм. Энэхүү тэмцээнт нэвтрүүлэг хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаа илүү сонирхолтой, өргөн хүрээг хамарсан үйл явдлуудаар эргэн ирэхэд бэлэн болжээ.
Бид энэ удаагийн нийтлэлдээ энэ жилийн “Youtube Champ” тэмцээний талаарх хамгийн чухал мэдээллүүдийг нэгтгэн танд хүргэж байна.
“YOUTUBE CHAMP” ЯМАР УРАЛДААН ВЭ?
“Mesmerism” сувгийн Цогтоо болон Мөнхүүш нар 2023 онд “Youtube Champ” хэмээх шинэлэг, сонирхолтой тэмцээнийг санаачлан зохион байгуулж байсан түүхтэй. Өмнө нь Youtube платформ дээрх контент бүтээгчдийн дунд ийм төрлийн өрсөлдөөнт нэвтрүүлэг зохион байгуулагдаж байгаагүй учир үзэгчдэд болон оролцогчдод ч цоо шинэ, онцгой контент болж чадсан юм. Ийм учраас үзэгчид энэ жилийн нэвтрүүлгийг хамгийн ихээр хүлээж буй.
Уг нэвтрүүлгийн туршид оролцогчид баг болон ганцаараа олон үе шаттай даалгавруудыг гүйцэтгэдэг. Эцэст нь, тухайн жилийн шилдэг Youtuber шалгаруулах зорилготойгоор уг шоу зохион байгуулагддаг.
10 САЯ ТӨГРӨГИЙН ШАГНАЛТАЙ ХАЙЧ, ЧУЛУУ, ДААВУУ
Энэхүү шоуны хамгийн гол төв тэмцээн бол бидний сайн мэдэх хайч, чулуу, даавуу тоглоом юм. Оролцогчид энэхүү тоглоомоор 10 сая төгрөгийн шагналын төлөө өрсөлдөх болно. Үндсэн тэмцээнээс гадна оролцогчдыг багуудад хувааж, олон сонирхолтой тэмцээн зохион байгуулах бөгөөд түрүүлсэн баг мөн шагнал хүртдэг. 2023 оны багийн тэмцээнд Анар, Түвшин, Номин-Эрдэнэ нарын бүрэлдэхүүн ялалт байгуулж, Хайнан явах эрхээр шагнуулж байсан билээ.
ЭНЭ ЖИЛИЙН ОНЦЛОГ БА ШИНЭЧЛЭЛ
Уншигч та бүхэн энэ жилийн “Youtube Champ” өмнөх жилүүдээс илүү олон давуу талтай, илүү өргөн цар хүрээтэй зохион байгуулагдаж байгааг анзаарсан байх.
- Оролцогчийн тоо: Анхны улиралд нийт 16 оролцогч хүч үзэж байсан бол 2024 онд 17 контент бүтээгч өрсөлдөж байв.
- Шалгаруулалт: Харин энэ жил 100 хувь үзэгчдийн санал асуулгад үндэслэн шилдэг 15 Youtuber-ийг шалгаруулсан нь онцлог юм.
- Урилгаар: Түүнчлэн, албан ёсны урилгаар Чамин-Эрдэнэ (Cami) оролцохоор болсон байна.
Үзэгчдийн санал асуулгыг mesmerism вэбсайтаар дамжуулан явуулсан бөгөөд нэг санал 500 төгрөгийн үнэтэй байхаар тохируулсан. Санал асуулга долоо хоног бүр явагдаж, тухайн долоо хоногт хамгийн өндөр үнэлгээ авсан дөрвөн контент бүтээгчийг шалгаруулах зарчмаар явагджээ.
Ингээд үзэгчдийн саналаар хамгийн их санал авсан 15 оролцогчтой танилцана уу.
ШАГНАЛЫН САНГИЙН БҮРДҮҮЛЭЛТ
Өмнөх жилүүдэд шагналын санг нэвтрүүлгийг зохион байгуулагчид өөрсдөө бүрдүүлдэг байсан бол энэ жилээс эхлэн үзэгчдийн оролцоотойгоор бүрдүүлж байгаа юм. Тодруулбал, үзэгчдийн саналаас цугларсан мөнгөн дүн нь энэ жилийн шагналын санг бүрдүүлэх үндсэн эх үүсвэр болж байна.
“YOUTUBE CHAMP”-ЫН ТҮҮХЭН АВАРГУУД
Нэвтрүүлгийн хамгийн чухал хэсэг бол жилийн шилдэг Youtuber-ийг тодруулах явдал билээ.
- Нэвтрүүлгийн анхны жил Монголын анхны нэг сая дагагчтай контент бүтээгч М.Ганбаяр буюу Gremix аваргаар шалгарсан.
- 2024 онд А.Чамин-Эрдэнэ /Cami/ ялагчаар тодорсон.
Харин энэ жилийн аварга хэн байх бол? Өмнөх жилүүдэд бусад оролцогч youtuber-үүдийн саналаар аваргыг тодруулдаг байсан бол энэ жилээс үзэгчдийн санал мөн нөлөөлөхөөр болсон.
2023 ОНЫ ОРОЛЦОГЧИД Нэвтрүүлгийг үзэх бол энд дараарай.
2024 ОНЫ ОРОЛЦОГЧИД Нэвтрүүлгийг үзэх бол энд дараарай.
