Нүүр хуудас Нийгэм ба ярилцлага Jin, IU хоёр Хүүхдийн баяраар хүүхдүүдэд их хэмжээний хандив өргөлөө

Jin, IU хоёр Хүүхдийн баяраар хүүхдүүдэд их хэмжээний хандив өргөлөө

нийтлэгч afoot1428
2 сэтгэгдэлүүд

БНСУ-д жил бүрийн тавдугаар сарын 5-нд Хүүхдийн баярыг өргөн тэмдэглэдэг бөгөөд 1923 оноос уламжлалтай энэ баяр 1975 оноос албан ёсоор амралтын өдөр болсон юм. Энэ өдөр улс даяар хүүхдийн уралдаан, багт наадам зохиогддог.

Энэ жилийн Хүүхдийн баярыг тохиолдуулан K-pop-ын одод болох BTS хамтлагийн гишүүн Jin болон дуучин IU нар хүүхдүүдийн төлөө сэтгэл гаргаж, томоохон хандив өргөлөө.

Jin-ийн хандив:

  • Jin Сөүл хотын хүүхдийн эмнэлэгт 100 сая вон хандивласан.
  • Эмнэлгийн удирдлага уг мөнгийг дэд бүтцээ сайжруулахад зарцуулахаа мэдэгдсэн.
  • Jin хэлэхдээ:
    “Өвдөөд эмчлүүлж байгаа хүүхдүүдийг харах болгонд зүрх өвддөг. Миний энэ багахан хандив хүүхдүүд хурдан эдгэрч, найзуудтайгаа тоглоход нь тус болоосой гэж хүсэж байна” хэмээжээ.

IU-ийн хандив:

IU нийт 150 сая вон хандивлаж дараах байдлаар хуваарилжээ:

  • И Айвил – бие даан амьдрахад бэлтгэж буй залуусыг дэмжих байгууллагад 62 сая вон.
  • Хан Саран Маүл болон Хан Саран Жанэ Ён А Вон – хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үзүүлдэг байгууллагуудад нийт 90 сая вон.

K-pop одуудын энэ өгөөмөр сэтгэл олон хүүхдийн амьдралд эерэг өөрчлөлт авчрах нь гарцаагүй юм.

You may also like

2 сэтгэгдэлүүд

Угэдэй 5 сар 5, 2025 - 10:55 am

Жин IU хоёрт баяр хүргэе, үнэхээр сайхан сэтгэлтэй хүмүүс байна

Хариулах
Наманагца 5 сар 5, 2025 - 11:52 am

Ийм сайхан үйлс олон хүнд урам өгдөг дөө

Хариулах

Сэтгэгдэл үлдээх

Манай мэдээллийн товхимолд бүртгүүлж, хамгийн сүүлийн үеийн чиг хандлага ба зөвлөгөөг хүлээн аваарай!

MongolShow.biz – Монгол болон дэлхийн шоу бизнес, урлаг, кино, фешн, стиль, лайфстайл, зурхай, боловсрол болон нийгмийн шинэ мэдээг бодит эх сурвалжаас уншигчдад хүргэдэг онлайн платформ юм.

© 2025 MongolShow.biz. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.