Bruno Mars ирэх тавдугаар сард Korea-д тоглолтоо хийхээр болж, фэнүүдийнхээ хүлээлтийг улам нэмэгдүүллээ. Тэрээр MBC-д өгсөн ярилцлагадаа одоо үргэлжилж буй world tour-ийнхоо хүрээнд Korea-д ирэхээ мэдэгдээд, BLACKPINK-ийн Rosé-тэй хамт “APT.” дуугаа дахин тайзан дээр амилуулахыг хүсэж байгаагаа ил тод хэлжээ.
Дэлхийн pop од Bruno Mars Rosé-д хандан:
“Rosie, хэрэв чи сонсож байгаа бол, хэрэв чи харж байгаа бол, Korea-д чи бид хоёр ‘APT.’ дуулахын тулд би юу хийх ёстой вэ? Энэ бол бүх зүйл эхэлсэн газартаа эргэж ирсэн мэт мөч байх болно” гэж хэлсэн байна.
Тэрээр үүний дараа хошигнон:
“Хэрэв би түүний төлбөрийг дийлж чадвал шүү дээ. Тэр сүүлийн үед үнэтэй болсон. Тэр миний дуудлагад ч хариу өгөхгүй байгаа” гэж нэмжээ.
Bruno Mars тавдугаар сарын 21-нээс эхлэн Goyang хотын Goyang Stadium-д нийт дөрвөн тоглолт хийхээр төлөвлөсөн байна. Энэ нь түүний 2023 онд Korea-д хийсэн тоглолтуудаас хойших томоохон эргэн ирэлт болох юм.
2023 оны тоглолтын үеэр Bruno Mars Korean фэнүүдийн эрч хүч, хамтдаа чангаар дуулдаг уур амьсгалд гүн сэтгэгдэл авсан гэдэг. Тэрээр энэ удаа ч Korea дахь үзэгчидтэйгээ дахин уулзахыг маш их хүсэж байгаагаа ярилцлагадаа онцолжээ.
Korean фэнүүдийнхээ талаар тэр:
“Тэд үүнийг сонсох ёстой. Тэд миний хувьд ямар их үнэ цэнтэй вэ, би тэдний өмнө тоглохыг ямар их хүсэж байна вэ гэдгийг” гэж хэлсэн байна.
Мөн Bruno Mars:
“Би тэнд аль болох олон тоглолт хийхийг хүсэж байна. Korea-д бүтэн сарын residency хийсэн ч болно. Би чамайг санаж байна, Korea” хэмээн ярьжээ.
Ирэх тоглолтууд нь түүний 10 жилийн дараах анхны бүрэн хэмжээний studio album болох “The Romantic”-ийн дараах том world tour-ийн нэг хэсэг юм. Энэхүү аялан тоглолт дөрөвдүгээр сард Las Vegas-аас эхэлж, улмаар North America болон Europe даяар үргэлжилж байгаа аж.
Bruno Mars, Rosé нар өмнө нь “APT.” дуугаар хамтарч, уг бүтээл олон улсын хэмжээнд томоохон hit болсон билээ. Тус дуу Bruno Mars-ийн Korean үзэгчидтэй тогтоосон холбоог улам хүчтэй болгосон гэж үзэж байна.
MBC-д өгсөн ярилцлагадаа тэр тайз, хөгжимдөө урам зориг авдаг эх сурвалжийнхаа талаар:
“Чи аливааг өөрөө мэдрэх хэрэгтэй гэж би боддог. Чи өөрийн мэдрэмжтэйгээ холбоотой байх ёстой” гэж хэлжээ.
Одоогоор Rosé үнэхээр Bruno Mars-ийн Korea дахь тоглолтын үеэр тайзан дээр гарч, “APT.”-г хамт дуулах эсэх нь тодорхойгүй байна. Гэхдээ Bruno Mars урилгаа олон нийтийн өмнө шууд хэлсэн нь фэнүүдийн догдлолыг улам нэмэгдүүлж байна.