Өмнөд Солонгосын топ модель Чой Сора анхны хүүхдээ өлгийдөн авч, охинтой болсноо олон нийтэд зарлажээ.
Тэрбээр аравдугаар сарын 11-нд өөрийн сошиал хуудсаар дамжуулан охиныхоо зургийг нийтэлж, амаржсанаа мэдэгдсэн байна. Маргааш нь шинэ төрсөн охинтойгоо хамт авахуулсан селфи зургаа хуваалцаж, шинэхэн ээж болсон баяр хөөрөө харуулжээ.
Гэрлэснээсээ 7 жилийн дараа анхны хүүхдээ өлгийдөн авав
Чой Сора гэрэл зурагчин Айкобертой 2019 онд гэрлэсэн. Хос гэрлэснээсээ хойш долоон жилийн дараа хүүхэдтэй болох гэж байгаагаа зарлахад олон хүн баяр хүргэж байсан юм.
Чой Сора жирэмсэн байх хугацаандаа ч моделийн ажлаа үргэлжлүүлсэн бөгөөд энэ оны тавдугаар сард жирэмсэн хэвээрээ тансаг зэрэглэлийн брэндийн загварын тайзнаа алхаж байжээ.
Тэрбээр “Korea’s Next Top Model 3” нэвтрүүлгээр олонд танигдаж, улмаар олон улсын загварын салбарт амжилттай ажилласан топ модель болсон юм.
Одоо Чой Сора охиноо өлгийдөн авч, гэр бүлийн амьдралынхаа шинэ үеийг эхлүүлээд байна.