1980-аад оны Монголын амьдралыг дэлгэцнээ өгүүлнэ
1980-аад оны Монгол орны ахуй амьдрал, хүний мөн чанар, хүч чадал, нөхөрлөл болон сонголтын үнэ цэнийг харуулах “Овгор” уран сайхны кино үзэгчдийн хүртээл болох гэж байна.
“Хан хуур” пикчерсийн шинэ бүтээл болох уг кино өнгөрсөн үеийн нийгмийн өнгө төрхийг хүний дотоод тэмцэл, харилцаа, хувь тавилантай холбон өгүүлэхээрээ анхаарал татаж байна.
Монголын тайз, дэлгэцийн шилдэг уран бүтээлчид тогложээ
“Овгор” кинонд Монголын тайз, дэлгэцийн урлагийн нэртэй уран бүтээлчид хамтран тоглож байна.
Гол дүрүүдэд Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ, Гавьяат жүжигчин С.Ариунбямба, Гавьяат жүжигчин Ц.Цэрэнболд, жүжигчин Г.Эрхэмбаяр нар тоглож байгаа нь уг бүтээлд үзэгчдийн хүлээлтийг улам нэмэгдүүлж байна.
Хүний мөн чанар, нөхөрлөлийн үнэ цэнийг хөндөнө
Киноны гол агуулга нь зөвхөн нэг цаг үеийн түүх бус, хүний зан чанар, хүч чадал, зөв буруу сонголтын үр дагавар, нөхөрлөлийн үнэн үнэ цэнийг харуулахад чиглэжээ.
1980-аад оны Монголын нийгмийн уур амьсгал дунд өрнөх энэхүү бүтээл үзэгчдэд тухайн үеийн амьдралын өнгө төрхийг сануулахын зэрэгцээ өнөөгийн хүмүүст ч хамаатай сэдвүүдийг хөндөх төлөвтэй байна.
Аравдугаар сард албан ёсоор нээлтээ хийнэ
“Овгор” уран сайхны кино 2026 оны аравдугаар сард Монгол Улсын бүх кинотеатруудаар албан ёсоор нээлтээ хийхээр төлөвлөгджээ.
“Хан хуур” пикчерсийн шинэ бүтээл болох уг кино намрын хамгийн их хүлээлттэй Монгол кинонуудын нэг болох төлөвтэй байна.