Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесШэрон Осборн нөхрөө нас барснаас хойш найман сарын дараа гэр бүлийн харшаа худалдаанд гаргалаа

Шэрон Осборн нөхрөө нас барснаас хойш найман сарын дараа гэр бүлийн харшаа худалдаанд гаргалаа

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Оззи Осборны эхнэр Шэрон Осборн нөхрөө өөд болсноос хойш найман сарын дараа Лос-Анжелес дахь тансаг харшаа зарахаар шийджээ.

73 настай Шэрон Осборн Лос-Анжелесийн өндөр үнэлгээтэй бүс болох Хэнкок-Паркт байрлах гэр бүлийнхээ харшийг худалдаанд гаргасан байна. Тэр энэ үл хөдлөх хөрөнгөө 17 сая ам.доллароор үнэлжээ. Осборны гэр бүл уг байшинг 2015 онд 11.85 сая ам.доллароор худалдан авч байсан юм.

900 гаруй ам метр талбайтай энэхүү том байшинг Оззи Осборныг нас барснаас хойш гэр бүл нь цаашид хэвээр нь хадгалж, арчлах шаардлагагүй болсон бололтой. Осборны гэр бүлийн ойрын эх сурвалжийн ярьснаар, “Шэронд Лос-Анжелест ийм том байшин одоо хэрэггүй болсон. Үүний оронд тэр хотод ирэхдээ ач зээ нартаа илүү ойр байхын тулд ойролцоо жижигхэн орон сууц авахыг хүсэж байгаа” гэжээ.

Мөн энэ нүүх шийдвэр нь Шэрон сүүлийн үед жилийн ихэнх хугацааг Англид өнгөрөөж байгаатай холбоотой байх магадлалтай байна. Тэр одоо голчлон Бакингемширт байрлах, архитектурын өвийн жагсаалтад багтсан Welders House харшид амьдарч байгаа аж.

Оззи Осборн 2025 оны долоодугаар сард зүрхний шигдээсний улмаас нас барсан. Тэр нас барахаасаа ердөө 17 хоногийн өмнө Black Sabbath хамтлагтайгаа сүүлчийн тоглолтоо хийсэн байв.

Домогт рок хөгжимчний ард зургаан хүүхэд нь үлдсэн. Тэдний гурав нь анхны эхнэр Телма Райлигаас төрсөн бол үлдсэн гурав нь Шэрон Осборноос төрсөн юм. Шэрон нь Оззитэй гэрлэхээсээ өмнө түүний менежерээр ажиллаж байжээ.Оззигийн үхлийг хүүхдүүдийнх нь дундаас дунд охин Келли Осборн хамгийн хүндээр тусган авсан гэж яригдаж байна. Түүнийг аавыгаа алдсаны дараа нэлээд турсан гэж мэдээлжээ. Гэвч шүтэн бишрэгчдийн зарим нь Келлигийн “мэдрэлийн шалтгаантай туралт” гэсэн тайлбарт эргэлзэж байгаа бөгөөд Келли болон түүний ээж Шэроныг “Оземпик”-ийг хэтрүүлэн хэрэглэдэг байж магадгүй гэж удаан хугацаанд сэжиглэсээр ирсэн байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх