Нүүр хуудас Фешн ба стильТ.Үжингүнж олон улсын тэмцээний шилдэг таван моделийн нэг боллоо

Т.Үжингүнж олон улсын тэмцээний шилдэг таван моделийн нэг боллоо

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

“International Model Awards 2026” олон улсын моделийн тэмцээн Монгол Улсад хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Энэ удаагийн тэмцээний хүүхдийн ангилалд дэлхийн олон орны нийт 208 шилдэг оролцогч нэр дэвшсэн байна. Тэднээс шилдэг таван моделийг тодруулахад дэлхийн бяцхан миссийн тэмцээний гранпри алтан титмийн эзэн Т.Үжингүнж шалгарчээ.

Ингэснээр Т.Үжингүнж олон улсын түвшний хүүхдийн моделийн ангилалд дахин амжилт үзүүлж, шилдэг таван оролцогчийн нэгээр албан ёсоор нэрлэгдлээ.

Тэрээр мөн тавдугаар сарын 23-нд БНХАУ-ын Хайнан хотод болох “Little Miss & Mister Universe 2026” тэмцээнд хүндэт шүүгчээр уригдан оролцох гэж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх