Монгол-Саха нийгэмлэг, ОХУ-ын Саха Якут улсын Соёл, оюуны хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, “Симэх” үндэсний гар урлалын төв болон урчуудын холбоо хамтран “Морь шүтлэг” нэртэй тусгай үзэсгэлэнг Үндэсний музейд дэлгэж, олон нийтэд толилуулж байна. Энэхүү өв соёлыг таниулах үзэсгэлэнг зургаадугаар сарын 12 хүртэл үзэх боломжтой.
Үзэсгэлэнд:
- Адууг шүтэн дээдэлдэг уламжлалт зан үйлийн элементүүдийг шингээсэн
- Дэл сүүлээр нэхсэн ур ухаан шингэсэн хатгамал, гоёл чимэглэл
- Модны хальсаар урласан хээ угалз, аяга, хундага, сүүний сав, айргийн хул зэрэг
- Нийт 70 гаруй өвөрмөц гар урлалын бүтээлүүд дэлгэгдсэн байна.
Түүнчлэн үзэсгэлэнгийн хүрээнд:
- Сүлжмэлийн ахисан түвшний сургалт явагдаж,
- Үзэгчид гар урчуудтай уулзах, тэдний бүтээлийн ард буй түүх, арга барилтай танилцах боломж бүрдсэн.
Саха буюу Якут ард түмэн нь эртнээс адууны дэл, сүүлийн хялгасаар төрөл бүрийн ахуйн эд зүйл, хувцас, гоёл чимэглэл урладаг уламжлалтай. Энэ нь зөвхөн ахуй хэрэглээний хүрээнээс давсан, соёлын өв болон үндэстний шүтлэг бишрэлийн илэрхийлэл болдог. Адууны дээдлэл нь тэдний оюун санааны ертөнц, бүтээлч сэтгэлгээ, байгальтай харилцах ухаан хэр гүн гүнзгий байсныг илтгэж байна.
