Нүүр хуудас БоловсролБристолийн музейгээс 600 гаруй үзмэр сураггүй алга болж, мөрдөн байцаалт эхэлжээ

Бристолийн музейгээс 600 гаруй үзмэр сураггүй алга болж, мөрдөн байцаалт эхэлжээ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

600 гаруй “соёлын үнэ цэнэтэй бүтээлүүд” сураггүй болжээ

Их Британийн Бристолийн музейн цуглуулгаас 600 гаруй үзмэр хулгайлагдсан талаар мэдээлэв. Алдагдсан бүтээлүүд нь Британийн эзэнт улсын түүхтэй холбоотой урлаг, өвийн шинжтэй эд зүйлс байсан бөгөөд орон нутгийн цагдаагийн байгууллага тэдгээрийг “соёлын үнэ цэнтэй бүтээлүүд” гэж тодорхойлжээ.

Цэргийн шүтээнээс эхлээд зааны ясан, металл сийлбэрүүд хүртэл багтсан байна

Хулгайд өртсөн үзмэрүүдийн дунд цэргийн шүтээн, гоёл чимэглэл, зааны ясан эдлэл, мөн хүрэл болон мөнгөн сийлбэрүүд орсон аж. Эдгээр нь өмнө нь Британийн эзэнт улс ба Хамтын нөхөрлөлийн орнуудын музейн сан хөмрөгт байснаас 2013 онд уг музей татан буугдсаны дараа хэсэгчлэн Бристолийн музейд шилжсэн үзмэрүүд гэж мэдээлэгдэв.

Сэжигтнүүдийн зураг цацагдсан ч хоёр сарын дараах мэдээлэл асуулт дагуулж байна

Бристолийн музей Камберленд-Бейсин дэх агуулахдаа 9-р сарын 25-нд хууль бусаар нэвтрүүлж хулгай хийсэн этгээдүүдийн талаар 12-р сарын 11-нд мэдээлж, дөрвөн сэжигтний зургийг тараасан байна. Одоогоор музейд учирсан хохирлын хэмжээ, мөн яагаад энэ талаар хоёр сарын дараа олон нийтэд мэдэгдсэн шалтгаан тодорхойгүй хэвээр байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх