29 настай Kylie Jenner хөхний имплантынхаа одоогийн хэмжээнд сэтгэл хангалуун бус байгаагаа ярьж, цаашид бүр томруулахыг хүсэж байгаагаа мэдэгджээ. Kylie Cosmetics-ийн үүсгэн байгуулагч энэ талаар “Better Half with Stas & Vic” подкастад оролцох үеэрээ илэн далангүй ярьсан байна.
Тэрээр:
“Би үүнийг өдөр бүр хэлдэг. Би ‘Тэд илүү том, илүү анзаарагддаг байх ёстой. Би хөхөө надаас түрүүлж өрөөнд ордог байгаасай гэж хүсэж байна’ гэж боддог” хэмээн хэлжээ.
Подкастын хөтлөгчдийн нэг, мөн Jenner-ийн найз нь Kylie-г “том хөхөнд хэт дурласан” хэмээн хошигнож, түүний эргэн тойрныхон бараг нэг жилийн турш хөхөө томруулах тухай яриаг нь сонсож байгаа гэж хэлсэн байна. Үүнд бизнесвумен:
“Би хөхөнд хайртай” гэж хариулжээ.
Гэсэн ч Jenner 30 нас хүрэхээсээ өмнө мэс засал хийлгэх бодолгүй байгаагаа онцолсон байна. Харин ойрын хугацаанд хүйсний piercing хийлгэхийг хүсэж байгаа аж.
Kylie Jenner-ийг олон жилийн турш янз бүрийн гоо сайхны мэс засал хийлгэсэн байж магадгүй гэж шүтэн бишрэгчид нь таамаглаж ирсэн. Зарим нь түүнийг хамрын хэлбэрээ өөрчилсөн, уруулаа томруулсан, filler хэрэглэсэн гэж үздэг байв. Харин тэрээр удаан хугацаанд мэс заслын талаархи яриаг үгүйсгэж ирсэн ч 2023 онд 19 настайдаа хөх томруулах мэс засал хийлгэснээ хүлээн зөвшөөрсөн юм.
Тухайн үед Jenner энэ шийдвэртээ хожим харамссан мэтээр ярьж, охиндоо ийм жишээ үзүүлэхийг хүсэхгүй байгаагаа онцолж байсан. Өнгөрсөн жил тэрээр хөхний мэс заслынхаа талаар илүү дэлгэрэнгүй ярьж, процедурын нарийн мэдээлэл, тэр байтугай мэс засал хийсэн эмчийн нэрийг хүртэл ил болгосон байна.
Kylie-ийн гадаад төрхөөс гадна хувийн амьдрал нь ч цахим орчинд байнга яригддаг. Тэрээр өмнө нь реппер Travis Scott-той үерхэж байсан бөгөөд тэд хоёр хүүхэдтэй. Харин одоо 30 настай жүжигчин Timothée Chalamet-тэй харилцаатай байгаа.
Хэдийгээр зарим хүн тэдний романыг пиар алхам гэж үздэг ч хосууд харилцаагаа нэлээд ноцтой гэдгийг олон нийтэд харуулсаар байна. Тэд хамтдаа олон нийтийн арга хэмжээнд оролцож, ил тод дотно байдлаа харуулдаг. Саяхан Kylie Jenner хайрттайгаа хүүхэдтэй болох төлөвлөгөө байгаа эсэх талаар ч ярьсан байна.
Ийнхүү Kylie Jenner гадаад төрх, гоо сайхны мэс заслын тухай сэдвээр дахин олны анхаарлын төвд орж, өөрийн хүсэл, бодлыг нуухгүйгээр илэрхийлжээ.