BLACKPINK-ийн Lisa хайр сэтгэлийн шарх, өнгөрснөө ардаа үлдээн урагшлах тухай “Leave With Me” шинэ дуугаа гаргажээ. Уг бүтээлд хуучин хайртай хүндээ өөрийг нь явуулсанд талархаж, амьдралдаа өөрийн жинхэнэ байр суурийг олох тухай өгүүлдэг байна.
Арваннэгдүгээр сарын 18-нд Billboard шинэ синглийг нь танилцуулжээ. Дуу нь Lisa-гийн соло замналын нэг орчим жилийг харуулсан “Always Lalisa” баримтат киноны төгсгөлд эгшиглэдэг юм. Тус бүтээл мөн өдөр YouTube Premium-д онцгой эрхтэйгээр нээлтээ хийсэн байна.
Хайр дурлалаа нууцлах шаардлагын тухай ярив
Lisa баримтат кинондоо K-pop уран бүтээлчийн хувьд хувийн харилцаагаа нууцлах дарамттай тулгарч байснаа хуваалцжээ.
“K-pop соёлд болзож болохгүй. Хэн нэгэнтэй уулзаж байгаад папараццийн дуранд өртвөл нэр хүнд чинь буурдаг” гэж тэр хэлсэн байна.
Мөн залуу байхдаа хэд хэдэн удаа үерхсэн ч харилцаануудаа олноос нуудаг байснаа тайлбарлажээ. Өөрийн болзооны амьдрал BLACKPINK-ийн нэр хүндэд нөлөөлөөсэй гэж хүсдэггүй байсан аж.
“Dream” ч нууц үерхлээс нь сэдэвлэжээ
Дуучин өнгөрсөн жил гаргасан анхны бүрэн хэмжээний соло цомог “Alter Ego”-д багтсан “Dream” дуугаа өмнөх нууц харилцаанаасаа санаа авч бүтээснээ мөн дэлгэсэн байна.
Тэрээр дууг нийтэд хүргэхийн өмнө тухайн хүнээс зөвшөөрөл хүссэн гэдгээ ярьжээ.
Харин “Leave With Me” аравдугаар сард баримтат киног кино театруудад үзүүлэх үед төгсгөлийн дуугаар анх сонсогдсон юм. Lisa дараа нь арваннэгдүгээр сарын 12-нд эхэлсэн Лас-Вегасын “VIVA LA LISA” тоглолтын цувралынхаа эхний долоо хоногт уг бүтээлийг анх удаа тайзнаа дуулжээ.
Frédéric Arnault-тай холбоотой яриа батлагдаагүй хэвээр
Lisa-г Францын тансаг хэрэглээний LVMH группийг эзэмшдэг гэр бүлийн гишүүн Frédéric Arnault-тай хайр сэтгэлийн холбоотой хэмээн өмнө нь мэдээлж байв. Гэхдээ тэдний хэн нь ч харилцаагаа олон нийтэд баталж байгаагүй юм.
Vanity Fair зургаадугаар сард тэд тус тусын замаа сонгосон бололтой гэж мэдээлжээ. Гэсэн ч “Leave With Me” дууг яг хэнд зориулсан тухай албан ёсны тайлбар гараагүй байна.